Дорнод аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр хаваржиж байгаа цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнд энэ сарын 12-15-ны хооронд тандалж хийжээ. Тандалт судалгааг Чулуунхороот сумын нутагт ОХУ-ын хилийн дагуу Сортул тал, Цагаан нуурын тал, Шаварт уул, Ухаа толгой, Гурван улсын хил, Шар бүрд, Овоот толгой, Уст толгой, Хөх уул орчимд явуулсан байна.
Судалгааны багийнхан энэ үеэр цагаан зээрийн найман сүрэгтэй таарч ядарсан, доголсон, сүргээсээ хоцорсон болон шүлхий өвчний шинж тэмдэг бүхий цагаан зээр байхгүй гэж тогтоов. Харин нэлээд тооны ооно бага зэрэг ядарсан байдалтай байсан гэдгийг хэлж байна. Түүнчлэн хилийн бүсэд өвөлжиж буй малчидтай уулзахад, зээрийн нийт цөм сүрэг нутгийн гүн рүү орсон байгаа талаар ярьжээ. Тандалт судалгааны багийнхан хилийн заставууд, хил дагуу нутаглаж буй малчдад зээрийн сүргийг ажиглаж, сэжигтэй тохиолдол гарвал холбогдох байгууллагад хэрхэн мэдээлэх талаар сургалт зөвлөгөө өгчээ.
Үүнээс гадна зээрийн сүрэг Халхгол, Матад сумын хойд хэсэг цаг багатай газраар голлон нутаглаж байгаагаас гадна Баян-Уул сумын баруун урд, баруун хэсгээр, Баяндун сумын зүүн урд хэсгээр цөөн тоогоор өвөлжиж байгаа гэж БОАЖГ-аас мэдээлэв.

Д.Дэлгэрмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26812
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих