Дорнод аймгийн Баянтүмэн сумын 12 залуу малчин хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ы Амгаланбаатар, Алтан-Эмээл хотуудын хөдөө аж ахуйн салбараас туршлага судлаад иржээ. Залуу малчид мах, цагаан идээ боловсруулах, борцны үйлдвэрүүдтэй танилцахаас гадна малчин айлуудаар зочилсон байна.
Амгаланбаатар хотын төвөөс зайдуу газарт цагаан идээний үйлдвэр нь байрладаг. Дулааны улиралд нэг тн, өвөлдөө 4.5 тн цагаан идээ боловсруулж, зах зээлд нийлүүлдэг аж. Боловсруулж бэлтгэсэн цагаан идээг ариун цэврийн шаардлага хангасан орчинд богино хугацаанд хатаах үүрэгтэй зориулалтын халаагууртай байсныг манай малчид тун олзуурхсан гэдгээ ярьж байлаа. Мөн дотор газраас тал нутагт жуулчлан ирж буй хүмүүст зориулан борцыг зөөлрүүлэн боловсруулж ууталсныг ч манай нөхцөлд хийх боломжтой гэж үзжээ.
Сонирхуулахад, Хятадын гүний хотуудаас Өвөрмонголд жилдээ 300 сая орчим жуулчин ирдэг гэсэн тоо бий.
Малчдыг ийнхүү хөрш зэргэлдээ аймаг, хотуудаас туршлага судлуулах, тэндээс олсон санаагаа нутагтаа ирээд өөрсдөө хийж үзэх ажлыг цаашид явуулж байхаар төлөвлөж байна.

Д.Дэлгэрмаа
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26813
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих