Дам тамхидалт буюу бус;ын татсан тамхины утаагаар амьсгалах нь ямар хортой болох, энэ талаар олон улсын хэмжээнд болон манай оронд баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран мэдээлэл хийлээ. Манай улсад архи, тамхи зэрэг бүтээгдэхүүн хоол, хүнснээсээ илүү хялбар хүр-тээмж ихтэй байгаагаас болж хэрэглээ бодитой буурахгүй байна. Тиймээс ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АНУ-ын Жон Хопкинсын Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтраад 2010 онд Улаанбаатар хотын 10 баар цэнгээний газрын 50 ажиллагсдын дам тамхидалтад өртөж байгаа байдлыг тодорхойлсон судалгаа явуулжбаар цэнгээний газрын агаар, ажиллагсдын үсэнд никитоны хэмжээг тодорхойлж шинжлүүлжээ.
Гэтэл никотины дундаж агууламж 14,8 мкв байгаа нь
Ази, Африк, Америк болон Европын зарим оронд хийсэн судалгаатай
харьцуулахад 30-60 хувиар их байгаа нь тогтоогдсон байна. Иймд бид энэ
талаар мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Тамхины утаатай өрөөнд нзг цаг байхад 15 ширхэг янжуур татсантай адил хорддог
НЭМҮТ-ийн Халдварт бус өвчний тандалт сэргийлэлтийн албаны зөвлөх Г.Цэцэгдарь
-Тамхины
хяналтын талаар Монгол Улс багагүй амжилтанд хүрч байгаа. Тамхины хууль
тухай жил гаруй хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
мэдээлснээр 86 хувийн амжилттай хэрэгжиж байгаа гэдэг чамлахааргүй
амжилт юм. Үүн дээр 2012 оны хуулинд орсон нэмэлт өөрчлөлтбол тамхигүй
орчинг бүрдүүлэх, ялангуа бүх шатны байгууллага, хувийн хэвшил, төрийн
байгууллагын дотоод орчныг 100 хувь тамхигүй болгох, сургуулийн дотуур
байр, хичээлийн байр, түүний гадаад орчныг тамхигүй байхаар
зохицуулагдсан байгаа. Өөрөөр хэлбэл тамхины худалдаа үйлчилгээ
сургуулийн дотуур байр болон сургуулиас 500 метрээс доошгүй зайд
байрласан байх ёстой гэсэн заалтыг тамхины хуулийн тухай хуулийн
хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас 2013 онд гарсан 191
дүгээр тогтоолд заасан байгаа.
Ингэхдээ тамхи татах өрөө байгуулахгүй байхыг заасан. Өмнө нь 2005 оны хуулинд тамхи татах өрөөг үйлдвэр үйлчилгээний газар байгуулж болно гэж зааж байсан бол 2012 онд 100 хувь тамхигүй орчин байхаар заасан. ДЭМБ-ийн тамхины хяналтын суурь конвенциД оролцогч талуудын бүгД хурлаар дам"' тамхидалтаас сэргийлэх удирдамжийг баталсан байгаа. Энэ дагуу тамхины хор утаанд аюулгүй түвшин гэж байхгүй, нэг цаг тамхины утаатай өрөөнд байхад 15 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээгээр хорддог. Бусдын татсан тамхины утаагаар өртөж хордохоос хамгийн шилдэг арга бол 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх явдал юм. Тийм учраас тамхи татдаггүй хүмүүс тамхи татдаг хүний утаагаар амьсгалж яавч ч болохгүй.
-100 хувь тамхигүй орчин бүрдүүлнэ гэдгээ дэлгэрүүлж хэлэхгүй юу?
-Энэ
нь тамхины утаа харагдахгүй, тамхины утаа үнэртэхгүй, мэдэгдэхгүй ийм
түвшинд байх юм бол 100 хувь тамхигүй орчин гэж үзэж байгаа юм. Тамхи
татах өрөөг байгуулах санаачилга одоо гурав дахь удаагаа хэлэлцэгдэх гэж
байгаад Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бидний хувьд маш их сэтгэл
зовниж байна. Үүнтэй холбогдуулаад улс төрчид, олон нийт, иргэддээ дам
тамхидалт ямар хортой юм, яагаад тамхи татах өрөөг байгуулж болохгүй
байгаа юм гэдгийг заавал ойлгуулах учиртай. Манайд үйл ажиллагаа
явуулдаг баар реострануудын хэмжээ бага байгаа. Тийм жижигхэн газар
тусгаарласан өрөө гаргах юм бол дам тамхидалтыг хэвээр нь байлгаж байна
гэсэн үг.
-Тамхинаас болж ямар өвчлөлүүд үүсч байна вэ?
-ДЭМБ-ын
мэдээлснээр хүн амын 43,9 хувь нь гэртээ, 55,8 нь ажлын байранд тамхины
утаанд хордсоны улмаас жил бүр 600,000 хүн нас барж байна. Харин манай
хүн амын 25 хувь нь гэртээ тамхины утаанд өртөж байна. Ингэхдээ
эрэгтэйчүүдийн 33 хувь нь ажлын байран дээрээ бусдын татсан тамхины
утааг амьсгалжхордожбайна гэсэн мэдээлэлбий. Дамтамхидалт нь хүний амь
насанд аюултай 40 гаруй өвчний шалтгаан болдог. Үүнээс ДЭМБ-ийн
тооцоолсноор зүрх судасны өвчин.чихрийн шижин хавдар,амьсгалын замын
архаг бөглөрөлт бол тамхинаас үүдэлтэй. Үүнээс уушгины хорт хавдрын
90-95 хувь, уушгины архаг өвчний 80-85 хувь зүрхний шигдээс болон
тархины харвалтын шалтгаант нас баралтын 20-25 хувь нь тамхины
хэрэглээтэй холбоотой болох нь тогтоогдсон. Манай улсын хувьд тамхинаас
үүдэлтэй нас баралт нас баралтын
Онцгой татвар нэмэгдвэл тамхины хэрэглээ буурна.
ДЭМБ-ын дам тамхидалтаас сэргийлэх бодлого, олон улсын туршлагын талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт- У:
-Хууль гарснаас тамхины хэрэглээ буурч байна уу?
-Халдварт
өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн дотор тамхины хэрэглээ гол хүчин
зүйл гэж явдаг юм. Монгол Улс ийм сайхан хуультай болсонд бахархаж ДЭМБ
аас Монгол Улсад баяр хүргэх ёстой. Яагаад гэвэл ийм сайхан хуулийг
батлаад хэрэгжүүлээд явж байна. ДЭМБ-ын халдварт бус өвчний эрсдэлт
хүчин зүйлийн судалгааг 2005, 2009, 2013 онд хийсэн. Энэ судалгаанаас
харахад сүүлийн найм есөн жилийн хугацаанд тамхины хэрэглээ огт
буураагүй гэж гарсан байгаа. Ер нь дам тамхидалтын хууль хүүхэд
залуучуудад эерэг зүйл болсон. Яагаад гэвэл хүүхэд залуучууд тамхины хор
хөнөөлд өртөхгүй, тамхи татах орчин үүсэхгүй байгаагаараа давуу талтай.
Би дөнгөж сая ДЭМБ-ын тев оффис болох Женев хотод ажиллаад
ирлээ. Тэгээд ДЭМБ-ын нөхөдтэйгээ тамхи архины хэрэглээний талаар
ярилцахад сүүлийн найман жилд хийсэн судалгаагаар огт буураагүй гэсэн
дүн мэдээ гарсан. Нөгөө талаар онцгой татварын хувь зөвхөн хоёр байгаа.
Тийм учраас хэрэглээ буурахгүй байгааг онцгой татварыг нэмэх тал дээр
тооцоолол хийх ёстой. ДЭМБ-аас гаргасан тооцооны дагуу Эрүүл мэндийн
яам, Сангийн яамтай хамтран бүх байгаа тоон мэдээн дээрээ бүх статистик
боловсруулалт хийгээд аргачлалын .дагуу тооцоо хийж үзье. Тэгээд татвар
нэмэгдэхэд хэрэглээ буурах учраас энэ асуудлыг дахин харах шаардлагатай
гэж үзэж байгаа. Тиймээс монголын Засгийн газартай бид хамтраад онцгой
татварын хувь ямар хэмжээтэй байх ёстой, хэрэглээнд яаж нөлөөлөхөв гэдэг
дээр тооцоо хийх ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Татварын бүтцийг
яагаад дахин харах болов гэвэл сургуулийн насны хүүхдүүд сургуулиинхаа
орчимд тамхи хямдхан байвал худалдаж авах боломж бололцоо нь өндөр
байдаг. Тэгээд ч Монгол Улс дунд орлоготой орны тоонд орж байгаа юм чинь
тэр хэмжээгээр өрхийн орлого нэмэгдэжбайгаа. Тийм учраас тамхинд тавих
татварын хэмжээг дахин харж хамгийн гол нь сургуулийн насны хүүхдийг
тамхинд оруулахгүй, дам тамхидалтанд өртүүлэхгүй байх арга хэмжээн дээр
ажиллана.
-Тамхитай тэмцдэг бусад орнуудын талаар?
-Энэ
тал дээр олон жишээг дурьдаж болно.Тухайлбал Япон улсыг аваад үзэхэд
бүхэл бүтэн гудамжаараа тамхигүй орчин үүсгэсэн. Түүний хамгийн гол
баатар нь сургуулийн насны хүүхэд байсан.Тэр хүүхэд амьсгалын замын
багтраа өвчнөөр өвчлөөд би тамхины хороос болоод би ийм өвчтэй боллоо
гээд эцэг эх болон тухайн дүүргийнхээ олон нийттэйгээ хамтраад хамгийн
их тамхи татаж байгаа газар очоод та нар тамхиа татахаа болиоч ээ, та
нарын тамхинаас болоод бид нар эрүүл мэндээр хохирлоо гэсэн уриалга
гарсан: Тэр компанит үйл ажиллагааны нөлөөгөөр тэр гудамж тамхигүй
болсон. Ингэж хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэж ийм амжилтанд хүрсэн байгаа
юм.
Бусдын татсан тамхинаас хохирно гэдэг том гарз
ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Б. Бямбатогтох:
-Монгол
Улс 2013 оны гуравдугаар сараас тамхины хяналтын шинэ хуулийг
хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд тамхидалтай тэмцэх талаар улсын
хэмжээнд нэлээд өөрчлөлт гарсан. Өмнө нь дам тамхидалтанд өртөх хувь маш
өндөр байсан. Харин өнөөдрийн байдлаар нийтийн үйлчилгээний газрууд
баар ресторануудад тамхи татах явдал бүрэн арилснаар дам тамхидалт
тодорхой хэмжээгээр буурч ахиц дэвшил гарсаар байгаа. Гэвч үүний
хажуугаар уг хуулийн хэрэгжилтэнд нэлээд доголдол гарч байна.
-Тамхины хууль гарснаар тамхины борлуулалт багассан уу?
-Тамхины
хэрэглээ болон худалдаанд сөргөөр нөлөөлөөд байгаа зүйл байхгүй. Монгол
Улс тамхийг дотооддоо үйлдвэрлэхээс илүү импортоор оруулж ирдэг. Энэ нь
ердийн хэрэглээ биш учраас импорт буурсан ч гэсэн манай хувьд баярлах
үзүүлэлт байх ёстой.
-ЭМЯ-аас тамхины хуулийг хэрхэн авч үзэж байгаа вэ?
-Дам
тамхидалт манай чиглэлээр гарсан Нийгмийн эрүүл мэндийн томоохон
хуулийн нэг. Тиймээс манай яамны зүгээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах
чиглэлээр нэлээн ахицтай амжилттай хэрэгжиж байгаа хууль гэж үзэж
байгаа.
-Хуулийн заалтанд орсон зүйлээс дутмаг зүйл юу байна вэ?
-Яахав
уг хуулийг тамхи татдаг хүний өнцгөөс аваад үзвэл шүүмжлэлтэй талууд
нэлээд байгаа боловч хүн амын эрүүл мэндийг хамгаалах, улмаар тамхины
хор хөнөөлийг ойлгуулах, тамхи татах хувь хэмжээг бууруулах тал дээр
бүрэн чиглэгдсэн хууль л даа. Тиймийн тулд бид энэ асуудлыг, эрүүл хүний
ухаанаар ард түмэнд бий болгохыг зорьж байгаа учраас энэ нь болохгүй,
тэр нь болохгүй гэж хэлэх боломжгүй.
-Дам тамхидалтаас яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Дам
тамхидалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хүний дэргэд тамхи татахгүй
байх ёстой. Тамхи татдаг хүнээс хол, олон нийтийн газар тамхи татахгүй
байх ёстой. Энэ л хамгийн чухал. Бид өөрсдөө тамхи татаагүй байж хүний
татсан тамхины төлөө хохирно гэдэг маш том гарз юм. Тиймээс үүнээс
сэргийлнэ гэдэг эрүүл мэндийн том үзүүлэлт гэж хэлж болно.
Д.НЭРГҮЙ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих