Эвэнки үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсан 60 жилийн ойг угтахын дагуу Шинэхэн Буриад соёлын нийгмээс голлон эрхэлсэн Шинэхэний хоёрдугаар удаагийн "Баянгол” хундагт Буриад содон хөвгүүд басгад шалгаруулах тэмцээн 2-р сарын 9-нд Хайларт зохион байгуулагдлаа.
Тус удаагийн Буриад содон хөвгүүд басгад шалгаруулах тэмцээнд Буриад монголчуудын хувцас заслаар гоёолсон 45 нэрс хөвгүүд басгад 8-11 нас, 12-15 нас, 16-23 насны гэж гурван дугуйлан хувааж ур ухаан, авъяас билгээ өрсөлдөв. Бүх оролцогсод буриад аман аяалгаар өөрийгөө танилцуулж, нутаг усаа уяангалах, гэрийн чадгаа цээжээр унших, ур авъяасаа үзүүлэх, бүх оролцогсод загвар үзүүлэх зэрэг хэдэн шатаар шалгаруулав.
Буриад хөвгүүд басгад 8-11 нас, 12-15 насныхан ур авъяасаа чөлөөтэй сонирхуулж, 16-23 насныхан шинэ эрний Буриад дуу дуулж, бүжиглэж, Буриад аман аяалгууны хэл хэллэг, Буриадын 11 хал, овог, Буриад зан үйл зэргээр сэдвэлсэн асуулт хариулт гэх гурван нугалаагаар өрсөлдөв.
Өрсөлдөөний дүнд 8-11 насныхан дотроос Цайлган түрүүлж, Юүрээ хоёрт тодорч, Сэдэнбямба, Зулаа, Раднаагийн Аслис, Намхагар гуравдугаарт тодорлоо. 12-15 насныхан дотроос Уртнасан түрүүлж, Цолмоны Аслис, Жаргал, Юүмзанаа хоёрдугаарт тодорч, Халин, Сэлжээ, Байгаль, Аз гуравт шалгарав. 16-23 насныхан дотроос эрэгтэй багаас Содном түрүүлж, Дардан хоёрдугаар байр, Буяндалай гуравдугаар байранд тодров. Эмэгтэй багт Урихан түрүүлж, Сэвэл, хоёр, Сонин, Жирхэмэл, гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Буриад ястаны хөвгүүд, басгадын ур авъяасыг шалгасан наадам нь хоёрдох удаагийн утга төгөлдөр зохион байгуулагдсан бөгөөд 16-23 насны эмэгтэй багын эхний гурван нэрсэд тодорсон басгад нь 2018 оны " Алтарганаа” наадмын дагины уралдаанд оролцох эрхийг олгож байгаа нь онцлог нь болжээ.
Хөлөнбуйр өдрийн сонин
Баярт, Цэнгэл, Саруул
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26831
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих