Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ.
Дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 01-нд эхлэх юм. Харин аймаг, сум, багийн сургуулиуд энэ сарын 26-наас ирэх сарын 08 хүртэл амарна.
2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарьтай байсан ч өнгөрсөн сарын 06-нд БСШУС-ын сайдын тушаалаар амралтын хуваарт өөрчлөлт орсон юм. Мөн сайдын тушаалаар хичээлийн жилийн зуны амралтын хуваарьт ч өөрчлөлт орсон. Өмнө нь зуны амралтыг бага анги 5 дугаар сарын 25-наас дунд, ахлах анги 6 дугаар сарын 08-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 01-нээс, 3-5 дугаар ангийнхан 6 дугаар сарын 08-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 15-наас амрахаар болсон юм.

Ч.Ариунболд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26856
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих