Синьхуа агентлагийн мэдээ, 28-нд, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао: Сирийн холбогдох талууд Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу дайсагнах үйл ажиллагаагаа даруй зогсоож, НҮБ-ын аврах ажилд идэвхтэй оролцон, холбогдох нутгийн хүмүүнлэгийн бүсээр аюулгүй өнгөрөхийг баталгаажуулах хэрэгтэй хэмээн уриалжээ.
Ү Хайтао, мөн өдөр Аюулгүйн зөвлөлд болсон Сирийн асуудлаарх нээлттэй хуралд хэлэхдээ: Аюулгүйн зөвлөл 2401 тоот тогтоолыг санал нэгтэй баталсан нь Аюулгүйн зөвлөлийн гишүүд Сирийн асуудалд санал нэгтэй, эв санаа нэгтэй байгааг харууллаа. Хятад улс холбогдох талуудын идэвхтэй хүчин чармайлтыг дэмжиж байгаа бөгөөд ОХУ гал зогсоох арга хэмжээ авч, холбогдох бүсийн иргэдийг мөргөлдөөний бүсээс шилжүүлэхэд тусална хэмээн мэдэгдсэнийг сайшааж байна гэжээ.
Тэрээр: Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулах нь цорын ганц гарц юм. Саяхан бүх Сирийн яриа хэлэлцээний их хурал Сочид амжилттай явагдсан. НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Де Мистура Сирийн улс төрийн үйл явцыг түргэтгэхээр хичээн ажиллаж байна. Сирийн холбогдох талууд НҮБ-ын зохицуулалтын дагуу яриа хэлэлцээгээ даруй сэргээж, "Сири өөрсдөө эзэмшиж, өөрсдөө гол болох” улс төрийн үйл явцаар дамжуулан, холбогдох талуудын нийтээр хүлээн авч чадах төсөл тохиролцохыг Олон улсын хамтын нийгэмлэг дэмжих ёстой гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих