Афганистаны Аюулгүй байдлын агентлагийнхан алан хядах Талибан бүлэглэлд олон жилийн турш зөвлөгөө өгч байсан гадаадын иргэнийг баривчилсан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.
Баригдсан этгээд Герман улсын иргэн гэнэ.
Түүнийг Афганистаны Хелманд мужийн өмнөд хэсэгт явуулсан цэргийн ажиллагааны үеэр баривчилсан байна.
Мөн тусгайгийнхан Герешк дүүрэгт тэсрэх бөмбөг дэлбэлэх гэж байсан гурван террористыг баривчилжээ.
Талибанчуудад зөвлөгөө өгч байсан этгээдийн хувийн мэдээлэл тодорхойүй байгаа юм. Тэрбээр баригдах үедээ "Би Германы иргэн” хэмээн хэлсэн гэнэ.
Хелманд муж талибанчуудын хяналтад байдаг бөгөөд армийнхан чөлөөлөхөөр тэмцэж байна.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих