Тосон Хулстайн БНГ-ын Хамтын менежментийн зөвлөлийн ээлжит хуралдаанд оролцож мэдээлэл хийв.
Бид Дорнод аймгийнхаа Аялал жуулчлалыг 5 бүсэд төвлөрүүлэн хөгжүүлэхээр болсон.
Эдгээр 5 бүсийн нэг бол "Тосон хулстайн" БНГ юм. Тус газар нь Цагаан -Овоо, Баянтүмэн, Хөлөнбуйр сумдын нутаг дэвсгэрт хамрагддаг ба, энэхүү БНГ-ыг Дорнод аймаг дахь ТХГНЗ хариуцдаг юм.
Уг газарт олон Улсын TNC байгууллага төсөл хэрэгжүүлээд 8 жил болж байна.
Энэ жилээс эхлэн манай "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ" эдгээр төрийн болон ТББ, Төслийн баг, түүнчлэн нутгийн иргэдтэй хамтран Аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхэллээ.
Алсдаа "Үндэсний хэмжээний Аялал жуулчлалын парк болгох"-ыг зорьж байна...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих