БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, зууны манлай зураач О.Цэвэгжавын алдарт бүтээлүүдийн нэг "Азарганы ноцолдоон" зургаар хөшөө босгохоор болжээ. Энэ санаачлагыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооноос санаачлан эхлүүлж байгаа юм.
Өвгөдийнхөө хойч үедээ өвлүүлэн үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг өнөө үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой гэдгээ холбооны залуучууд ярьж байна.
Он жилүүдийн уртад дуурсагдан үлдэхүйц бүтээл туурвиж, эцэг эхээс хайрласан нэрээ хамтад нь дархлан үлдээх хувь заяа хүн бүрт тохиодоггүй. Харин нэрт зураач Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн хүн юм. Түүний бүтээлүүдээс монгол үнэртдэг гэж судлаачид тодотгодог.
"Азарганы ноцолдоон" зургийн тухайд гэвэл тосон будгаар амьд мэт урлаж чадсанаас гадна адгуус амьтдын хоорондын тэмцэл, зөрчлийн гүнд орсон мэт тод томруун дүрсэлсэн байдаг. О.Цэвэгжав дээрх бүтээлээ 1958 онд туурвижээ. Тэрээр 1915 онд Онон голын сав газар Шаазгайт хэмээх нутагт төрж, нэг настайд байхад нь түүний аав ээж Дорнод аймгийн Баяндун суманд нүүж ирсэн түүхтэй.

Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26871
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих