Дорнод аймгийн Хэрлэн суманд нэн ядуу таван өрх өөрийн гэсэн орон байртай болох гэж байна. Тус ажлыг Хэрлэн сумын Засаг дарга болон ИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд санаачлан, өөрсдийн хөрөнгөөр таван өрхөд нийтийн байр барих ажлаа эхлүүлж, шав тавих ёслолоо хийлээ.
Тэд өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 өрхийг орон байртай болгож байсан. Цаашид 20-30 айлын нийтийн орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Тэд өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 өрхийг орон байртай болгож байсан. Цаашид 20-30 айлын нийтийн орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Хэрлэн сумын хэмжээнд 2070 ядуу өрх байгаа нь нийт өрхийн 16 хувийг эзэлдэг. Харин орон гэргүй нэн ядуу 84 өрх байдаг гэсэн судалгаа бий.
Д.Дэлгэрмаа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26877
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих