Баяндун сумын Баруун үлийн даваа буюу нутгийн иргэдийн нэрлэж заншсанаар Морин даваа гэдэг газар харуулын цамхаг шинээр барьжээ. Энэхүү цамхагийг Аймгийн Байгаль орчины газрын 1,750,000 төгрөгний хөрөнгө оруулалтаар "Үлийн даваа” ойн нөхөрлөл барьж гүйцэтгэсэн байна.
Харуулын цамхагт ой хээрийн түймэр, хулгайн ан, мод огтлолт зэргийг тандах байнгын харуул ажиллах юм байна. Ингэснээр нөхөрлөлийн гишүүдийн ажлын байр бий болж, байгаль хамгаалагч нартай хамтран ажиллах орчин бүрджээ.
А.Хэрлэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих