БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач Очирын Цэвэгжав олон сайхан бүтээлүүд туурвисан байдаг. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь "Азарганы ноцолдоон” зураг юм. Тэрбээр энэхүү зургаа 15 жил бодож туурвисан гэдэг.
Тэгвэл энэхүү алдартай зургаар хөшөө босгох ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Өвгөдийнхөө хойч үедээ өвлүүлэн үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг өнөө үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой хэмээн тус холбооны залуучууд хэлж байна.
Он жилүүдийн уртад дуурсагдан үлдэхүйц бүтээл туурвиж, эцэг эхээс хайрласан нэрээ хамтад нь дархлан үлдээх хувь заяа хүн бүрт тохиодоггүй. Харин нэрт зураач Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн хүн юм.
Тэрбээр "Азарганы ноцолдоон" зургаа тосон будгаар амьд мэт урлаж чадсанаас гадна адгуус амьтдын хоорондын тэмцэл, зөрчлийн гүнд орсон мэт тод томруун дүрсэлсэн байдаг. О.Цэвэгжав дээрх бүтээлээ 1958 онд туурвисан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26880
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих