"Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг энэ сарын 01-10-ны өдрүүдэд бүртгэж байна. Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
- Сургуулийн тодорхойлолт /"Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
- Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх.
Бүртгэл явагдах газар:
-Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө
-Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль
-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим”-д
-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын "Иргэний танхим”-д
-Хан-Уул дүүрэг- Дүүргийн "Соёлын ордон”-д
-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих