БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаагийн нэрэмжит ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА шалгаруулах ШАТРЫН ТЭМЦЭЭН энэ оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагджээ. Тэмцээний 15-16 насанд Улсын Тэргүүний 5 дугаар сургуулийн сурагч Т.ХҮСЛЭН АЛТАН медаль, 9-10 насанд Улсын Тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Э.ТӨГСТӨГӨЛДӨР МӨНГӨН медаль хүртэж, багийн дүнгээр Дорнод аймгийн тамирчид АЛТАН МЕДАЛЬ, ЦОМЫН ЭЗЭН боллоо. Оюуны их спортоор хичээллэн нутаг орныхоо нэрийг өндөрт яваа сурагчиддаа улам их амжилт хүсье.
Эх сурвалж: Muunuu Bold

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26884
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих