Дөрөв дэх засаглалынхны дээд байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл ээлжит их хурлаа өнгөрсөн сарын эхээр хийж, шинэ бүтэц зохион байгуулалтад шилжсэнтэй холбоотойгоор орон нутгийн салбарууд ч мөн шинэчлэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн 50 гаруй ажилтан цуглаж, салбарын тэргүүн, удирдах зөвлөлөө сонгожээ.
МСНЭ-ийн Дорнод аймаг дахь салбарын тэргүүнээр "Дорнод” сонины сэтгүүлч, "Дорнод зон” сэтгүүлийн эрхлэгч Д.Дэлгэрмаа сонгогдож, тэргүүлэгч дөрөв, хяналтын зөвлөлийн гурван гишүүнтэйгээр ажиллахаар болов.
Одоогийн байдлаар Дорнод аймагт телевиз долоо, сонин хоёр, сэтгүүл нэг, тав орчим сайт байнгын үйл ажиллагаа явуулж байна. Салбар шинэчлэн байгуулагдсанаар өмнөх салбарынхаа санаачилсан зүйлсийг үргэлжлүүлэх, дээд газраас зохион байгуулж байгаа ажлыг аймагтаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Дорнод аймгийн удирдлагын зүгээс хэвлэл мэдээллийнхнээ дэмжихээ илэрхийлсэн учир юун түрүүнд Сэтгүүлчдийн салбар албан өрөөтэй болох тал дээр ЗДТГ-аас дэмжлэг авахаар болсон байна. Ингэснээр сэтгүүлчдийн салбар байнгын ажиллагаатай болж, бүх гишүүддээ нээлттэй ажиллахад дөхөм болох юм.
Шинэ салбар зөвлөл Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 105 жилийн ойгоор цусаа хандивлаж, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх санаачлагыг нийгэмд уриалж ажиллахаар болжээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймгийн сэтгүүлзүйн салбарын үүх түүхийг эмхэтгэх зорилгоор ахмад сэтгүүлчдийнхээ санал хүсэлтийг сонсож, энэ оны хагаст багтан номын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар бол тухайн нийгмээ хөтөлж, соён гэгээрүүлэх үүргийг хүлээдэг учир сар бүр тодорхой санаа дэвшүүлсэн challenge өрнүүлж, мөн төрөл бүрийн сургалт явуулахаар төлөвлөжээ.

Д.Дэлгэрмаа
montsame.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26886
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих