Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн хөгжил, хамгааллын алба, хүүхдийн хөгжил, хамгааллын алба, залуучуудын хөгжлийн төв, Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба хамтран хүүхэд, гэр бүлтэй холбоотой хууль эрх зүйн талаарх ойлголт, хүүхэд хамгаалал, гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага, хамтарсан багийн ажлын арга зүйг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан-Овоо сумын хамтарсан багийн гишүүд, сургуулийн багш ажилтнууд, иргэд, ахлах ангийн сурагчид нийт 231 хүүхэд, эцэг эхийн төлөөлөлд 2 өдрийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын сургууль санаачлага гарган, хамтран ажиллалаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26888
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих