2018 оны 03 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд "Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн-2018"-ыг Дашбалбар сумандаа анх удаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 11 баг тамирчид өрсөлдсөнөөс Нарантуяа дасгалжуулагчтай I сургуулийн баг тэргүүн байр, Г.Энхмягмар дасгалжуулагчтай Спорт хорооны баг дэд байр, Гантулга, Өнөрцэцэг дасгалжуулагчтай Шинэ хөгжил сургуулийн баг гутгаар байрыг эзэллээ.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн сумын ЗДТГ, Дашбалбар сумын 8 жилийн 18, 22-р төгсөлтийн хамт олон, Л.Мөнхбаатар эзэнтэй "Баянтогтор" ХХК болон ахмад тамирчин Допрог Цэрэнханд, Михлайн Гансүх, Самбуу Бадамжав нарын гэр бүлд баярлаж талархсанаа илэрхийлье.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26933
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих