Узбекстаны хөдөө аж ахуйн 140 тонн бүтээгдэхүүн Хятад, Киргиз, Узбекстаны олон улсын замаар дамжин 10-нд Шиньжяны Иркештам боомтоор нэвтрэн Хятадын нутагт орж, Шиньжяны Кашгарын чөлөөт худалдааны бүсэд ирэв.
Энэ нь Хятад, Киргиз, Узбекстаны олон улсын зам албан ёсоор ашиглалтад орсноос хойш тус замаар тээвэрлэгдсэн анхны бараа бүтээгдэхүүн болсон бөгөөд Хятад, Киргиз, Узбекстан гурван орон "Нэг бүс нэг зам” санаачилгыг ахиулж, худалдааны уялдаа холбоог нэмэгдүүлсний анхны үр дүн юм. Тус бараа бүтээгдэхүүнийг Кашгарын чөлөөт худалдааны бүсэд хадгалан гаалийн гүйцэтгэлийг бүрдүүлсний дараа Гуандүн, Шаньдүн зэрэг газруудад борлуулна гэж эх сурвалжид тэмдэглэжээ.
2017 оны 11-р сарын 1-нд Хятад, Киргиз, Узбекстаны олон улсын замаар ачаа тээвэрлэн турших ёслолын арга хэмжээ Кашгарын чөлөөт худалдааны бүсэд болж байсан ба энэ оны 2-р сарын 25-нд уг замыг албан ёсоор ашиглалтад оруулжээ.
Хятад, Киргиз, Узбекстаны олон улсын зам Шиньжяны Кашгараас гараа авч, Киргизийн өмнөд нутгийн Ош хотоор дамжин Узбекстаны нийслэл Ташкентад хүрдэг. Нийт урт нь ойролцоогоор 950 км. Хятад, Киргиз, Узбекстаны олон улсын зам нь урьдын 8-10 хоногийн тээвэрлэлтийн хугацааг 2 хоног болтол богиносгож, цаг хугацааны хувьд онцгой шаардлагатай зарим бүтээгдэхүүнийг нэг хоногийн дотор хүргэх боломжтой болж, ложистикийн цагийг хэмнэсний зэрэгцээ Европ Азийг холбосон, Иран, Афганистан зэрэг газар хүрэх ачаа тээврийн замыг бүтээн байгуулах суурь тавьсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих