АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэль Микаллер өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод албаны хүмүүсийн хамт ирлээ.
Тэрээр маргааш өглөө тус аймгийн удирдлагатай албан ёсны уулзалт хийнэ. Үүний дараа Зэрлэг ан амьтдыг хамгаалах, малчдын хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох төсөл болон Англи хэлний "Аксес” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм. Мөн ОБГ, МХГ, хилийн анги байгууллага, "Хавирга” хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаад нөгөөдөр өглөө буцахаар төлөвлөжээ.
Ноён Мануэль Микаллер нийгмийн салбарын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайн чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах гол зорилготой ирж байгаа гэдгийг АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26953
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих