Бадминтоны өсвөр үеийн 2018 оны Дорнод аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 1, 5, 12, "Flower” сургууль, "Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумын нийт 93 өсвөрийн тамирчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ.
Багийн дүнгээр Б.Ариунзаяа дасгалжуулагчтай Улсын тэргүүний 5-р сургууль тэргүүн байрт шалгарсан бол Х.Өнөртуяа дасгалжуулагчтай "Шинэ хөгжил” цогцолбор сургууль, Н.Цолмон дасгалжуулагчтай Сэргэлэн сумын ЕБС-ийн баг тамирчид удаалсан байна.
Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчид тун удахгүй Дорнод аймагт болох өсвөр үеийн УАШТ-нд өрсөлдөнө.
Дорнод аймгийн хүүхэд залуус сүүлийн жилүүдэд бадминтоны спортоор хичээллэх сонирхолтой болж, улс бүсийн уралдаан тэмцээнд амжилттай оролцох болсон гэж бадминтоны багш нар ярьж байна.
Сонирхуулахад, бадминтон нь манай улсад 1990 оны эхээр мэргэжлийн хэлбэрээр үүсч эхэлжээ.

Д.Дэлгэрмаа
montsame.mnURL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26955
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих