Э.ӨНӨР
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын "Тэнхлэг зууч” компанийн хийсэн судалгаагаар нийслэл дэх орон сууцны дундаж үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 31 хувиар өссөн байна. Орон сууцны үнийн өсөлт өнгөрсөн оны зургадугаар сараас эрчимжсэн нь ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэдгийг тус компанийн судлаачид онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 21 мянга 400 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 9178 айлын орон сууц ашиглалтад оржээ.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих