Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 970,333 ширхэг хувьцаа арилжсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дорнод Худалдаа" DES+15.00 хувь, "ЛэндМН ББСБ" компаниудын LEND+14.99 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ар Баянхангай" ABH-10.34 хувь болон "Монгол Нэхмэл" MNH-9.64 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.
Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,004 ширхэг үнэт цаасыг 396.8 сая төгрөгөөр арилжаалсан байна. Мөн хувьцааны багцын арилжаагаар 10,000,000 ширхэг үнэт цаасыг 250.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.
Ингэснээр "TOP 20" индекс 20573.52 нэгж болж 0.99 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,508,760,656,031 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26973
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих