АНУ-д 2016 онд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан одоо ч тасраагүй л байна. Тус улсын Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөн ажилдаа ороод хоёр дахь жилдээ албаа хашиж байна.Гэтэл түүнийг бохир аргаар ялсан хэмээх асуудлыг одоо ч хэлэлцсээр байх нь гайхалтай.
ОХУ-ыг тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн тухай асуудал яригдсаар саяхан уг асуудлыг хаах шиг болсон. Тэгвэл энэ удаа хэрэглэгчийнхээ мэдээллийг сонгуулийн дүнг өөрчилтөл задруулсан хэмээн "Фэйсбүүк” компани олон нийтийн сүлжээний компани руу дайрч эхэллээ.
Үүний үр дүнд "Фэйсбүүк"-ийн хувьцаа хоёр өдөрт 12 хувиар унасан хэмээн "Ройтерс” агентлаг мэдээллээ. "Фэйсбүүк" компани АНУ-ын 50 сая орчим хэрэглэгчийн мэдээллийг Их Британид төвтэй "Кэмбриж Аналитик” компанид задруулсан болохыг тогтоосон гэнэ.
"Кэмбриж Аналитик” компани олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг хүссэн бизнес эрхлэгчид болон улс төрчдөд зориулсан үйлчилгээ явуулдаг бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхантай хамтарч ажилласан гэж байгаа юм.
Хэрэглэгчийнхээ мэдээллийг задруулснаа "Фэйсбүүк” компани 2016 оноос хойш мэдэж байсан ч өнөөг хүртэл чимээгүй байсан нь олныг цочирдууллаа гэлцэнэ.
"Хэрэглэгчийнхээ мэдээллийг хууль бусаар тараасан нь АНУ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй” хэмээн тус улсын Хууль зүйн яам мэдээлэв.
АНУ, Их Британийн хуулийнхан энэхүү дуулиантай холбоотойгоор "Фэйсбүүк" нийгмийн сүлжээг үүсгэн байгуулсан Марк Цукербергийг ирж, мэдүүлэг өгөхийг өнгөрсөн пүрэв гаригт шаарджээ. Харин Цукерберг дээрх шаардлагыг хариуг өгөөгүйгээс гадна хаана байгаа нь нууц байгаа юм.
Тэгвэл барууныхны энэхүү үйлдлийг олон газарт шүүмжилж эхлээд байна. Учир нь барууны улс орнууд нийгмийн сүлжээнүүд тухайлбал фэйсбүүкийг ашиглан 2010-2011 онд "Арабын хувьсгал" гээчийг хийсэнтэй холбон шүүмжилж байна.
Улс орон нь баян чинээлэг байсан Арабын зарим орныг "Тамын зовлон"-д унагаж өнөөг хүртэл дайн самууны хөлд нэрвэгдүүлэхдээ фэйсбүүк тэргүүт нийгмийн сүлжээг ашигласан.
Гэтэл одоо "Ардчиллын өлгий" гэгдэх мөртөө нэгнийхээ сонгуулийн ялалтыг хүлээн зөвшөөрч чадахгүй өөр улс орныг буруутгаад, тэр нь бүтэхгүй болохоор нийгмийн сүлжээ рүү дайрч байгаа тухай шүүмжилж байна.
Хурандаа Муамар Каддафигийн үед цэцэглэн хөгжиж, Европ руу Хойд Африкийн дүрвэгсдийн урсгал чиглэхэд хаалт болж байсан Ливид энэ 7 жилд юу болов?
Арабын ертөнцийн дүрвэгсдийн хоргодох хамгийн том улс байсан Сири өнөөдөр яав? Эдгээр улс орнууд АНУ, Их Британийн адил өөрийн гэсэн хууль ёс, журам, дүрэмтэй байсан.
Гэвч нийгмийн сүлжээний хүч нөлөөг ашиглан тухайн улс оронд бослого, тэмцэл өрнүүлэн буу, зэвсгээр босогчдыг нь ханган төрийг нь эргүүлж байсныг санах хэрэгтэй.
Энэ бүхнээс барууныхан өөрсдийн эрх ашгийн төлөө л бол ямар ч бузар булайг хийж, хэнийг ч устгахаар улайрч байгааг харж болох юм.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих