Гурван голын үхэр Гурван голын үхэрийг Гэгээн, Далбар, Хавал гурван голоор малждаг
Хөлөнбуйрын нутгийн үхэр болно. 1986 онд Өвөр Монголын засгийн газраас
ийнхүү нэрэлжээ. Гурван голын үхэр маш хүйтэнд өлчир, хялбар
хэмнэдэггүй, мах, сүү сайтайгаас гадна буе том, булчингийн хөгжилт сайн
зэрэг онцлогтой. Голдуу алаг тарлан зүсэмтэй байна. Нас гүйцсэн бухны
биеийн өндөр дунджаар 157 cm орчим, 1050 kg хүнд байна. Үнээний
биеийн өндөр дунджаар 132cm орчим, 550 kg хүнд, 300 орчим хоног сааж
болох бөгөөд нэг үнээнээс жилд дунджаар 3200kg сүү гардаг байна. Хөлөнбуйр хонь Хөлөнбуйр хонь нь монгол хонины төрөлд багтдаг. Тэр нь Хөлөнбуйр нутгийн байгааль орчинд зохицсон, олон зууны турш шлэгдэн үлдсэн хонины үүлдэр болно. Хөлөнбуйр хонь нь үржил сайтай, хурга нь хурдан хөрөвшдөг, хүйтэнд даацтай, мах сайтай байдаг байна. 2002 онд Өвөр Монголын шинжлэх ухааны тэнхим, мөн ӨМӨЗО-ны мал аж ауйн тэнхим нь Хөлөнбуйр хонины талаар судалгаа хийгээд "Хөлөнбуйр хонины шинэ үүлдэр" гэж нэрлэжээ.
Хөлөнбуйрын нарийн ноост хонь Хөлөнбуйрын нарийн ноост хонь нь 1945 оноос эхлэн Хянган давааны өврийн гурван хошуу болоод малжлын талбайд малжсан эрлийз хонь болно. 1995 үнд ӨМӨЗО-ны засгийн газраас ийнхүү нэрлэжээ. Эл үүлдрийн хонины хуцны биеийн жин 70kg, ноосны урт 10cm, дунджаар 8.5kg ноос гардаг. Эм хоны биеийн жин 42kg, ноосны урт 8.5cm, 5kg ноос гардаг. |

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих