Манай аймагт 4 угсаатан зонхилон амьдардаг бөгөөд эдгээр ард түмний давтагдашгүй соёл нь бусад аймаг, орон нутагт амьдарч буй угсаатнуудын соёлоос ялгаатай юм.
Бид энэхүү давтагдашгүй өвөрмөц соёлуудыг Дорнод нутгийн Аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор тодорхой ажлуудыг үe шаттай хийж буй бөгөөд эдгээр ажлын нэг бол Үзэмчин түмний цайны соёл юм...
... ҮЗЭМЧИН УГСААТАН ГОЛЧЛОН АМЬДАРДАГ СЭРГЭЛЭН СУМАНД, ТУС СУМЫН ЗАСАГ ДАРГА Н.ГҮРРАГЧААГИЙН САНААЧЛАГААР "ЖИЛИЙН ЦАЙ" УУХ ЁСЛОЛ БОЛЛОО.
Сэргэлэн сумын удирдлагууд энэхүү цай уух ёслолын хүрээнд сумынхаа иргэдийн дунд шагай шүүрэх болон ардын уламжлалт тоглоом наадгайг зохион байгуулсан юм.
"Жилийн цай" уух ёслол нь жилдээ 1 удаа хаврын улиралд болдог бөгөөд энэ үeэр Үзэмчин угсаатнууд нэг дор цугларан ах, ихэс дээдсээ хүндлэн жилийн өнгөө хүүрнэлдэн архи дарсгүйгээр цайлдаг аж.
...Жилийн цайны гол орц нь царцаамаг будаа байх ба энэхүү царцаамгийг хийхдээ шар тосонд, чулуугаар гурил шиг болтол нь тээрэмдсэн шар будаа, сахар, гурил, үзмийг хийж, улмаар тэрхүү багсарсан будааг саванд хийж хэвэнд оруулдаг юм байна.
Тэрхүү бэлэн болсон царцаамгийг ааруул, цагаан тос, боорцог, сахар, шар будааны хамт сүүтэй цайнд хийж амтархан уудаг байна.
Амтыг нь үгээр илэрхийлэхийн аргагүй амттай юм билээ.
"ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих