Онон, Улз гол сав газрын захиргаанаас Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, Дэлхийн усны өдөрт зориулсан "Улзаа магтан дуулъя” дуулаачийн уралдааныг энэ сарын 21-ний өдөр Соёлын төвд зохион явууллаа.
Хэнтий аймгийн Норовлин сум, Баян-Уул сумын авъяаслаг сурагчид, иргэд ирж оролцсон юм.
Хүүхэд насны төрөлд:
Нэгдүгээр байр: Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Э.Энхүүжин
Хоёрдугаар байр: Баяндун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Мөнхбаясгалан
Гуравдугаар байр: Баяндун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Онон
Тусгай байр: Баяндун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Энхтөр
Тусгай байр: Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч н.Халиун, н.Хулан
Насанд хүрэгчдийн төрөлд:
Нэгдүгээр байр: Баяндун сумын ардын авъяастан Л.Балдорж
Хоёрдугаар байр: Хэнтий аймгийн Норовлин сумын ардын авъяастан Г.Болд
Гуравдугаар байр: Баяндун сумын Түргэн багийн ардын авъяастан Б.Батчулуун
Тусгай байр: Баяндун сумын ардын авъяастан Б.Бадамцэрэн нар тус тус эзлэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27017
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих