Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ) нь "Corporate Training” сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх эхний сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Мэдлэг боловсролоос илүү хандлага чухал байдаг. Тэгвэл энэ удаад ХАНДЛАГА сэдвийн дор сургалт явагдаж "Corporate Training” сургалтын төвийн сургагч багш Н.Цогжавхлан удирдан явуулжээ.
МҮСХНХ нь нийгмийн мэдээллийн дуу хоолой болдогийн хувьд иргэдэд зөв хандлагаар мэдээлэл түгээх, иргэдийн аливаад хандах хандлагыг эерэгээр өөрчлөхөд ийнхүү нэгдэж байна.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төрөл бүрийн чадавхижуулах сургалт явагдах бөгөөд цаашид зөрчлийн тухай хуулийн хэвлэл мэдээллийн зөрчилтэй хэсгийг хэрхэн анхааран контент бэлтгэх, байгууллагыг хэрхэн удирдах вэ? зэрэг засаглалын чиглэлээр сургалтууд үргэлжлэх аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих