Аливаа хүн өөрчлөлт хийж байж л манлайлагч болдог. Зарим нэгний хувьд тэрхүү процесс хурдан өрнөдөг бол зарим нэгнийх нь аажимдаа үр дүнд хүрдэг. Гэтэл зарим хэсэг нь бүр огт өөрчлөгддөггүй нь харамсалтай.
Анхан шатны албан тушаалтан байх үед оногдсон ажлаа л сайн хийвэл болоод явчих нь тэр. Программаа зөв ашиглах, амжилттай борлуулалт хийх, илтгэл танилцуулах гэх мэтчилэн хэрэгцээт ур чадварт биднийг тасралтгүй сургадаг. Зарим нэг нь ажилдаа илүү сайн болохын тулд боловсролын зэргээ ахиулах нь ч бий.
Тийнхүү хичээж ажилласны дүнд, биднийг албан тушаал дэвшүүлдэг. Харин асуудал эндээс л эхлэдгийг нуух юун. Бид одоо өмнө нь өөрөө гүйцэтгэж байсан тэрхүү ажлыг хийж буй хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээх нь байна шүү дээ. Гэтэл тун цөөхөн компани л энэхүү ажлыг яаж хийх, бусдыг хэрхэн удирдах талаар зааж сургадаг. Яг л төхөөрөмж яаж ажилладгийг хэлж өгөөгүй юм байж, тухайн төхөөрөмжийг ажиллуулаад үр дүн гарга гэж хэлж буй мэт.
Ийм учраас л ихэнх компанид менежерийг бий болгодог болохоос, манлайлагчийг бий болгодоггүй байх нь. Албан тушаал дэвшсэн ажилтан уг ажлыг хэрхэн илүү хийхийг маш сайн мэддэг. Тиймдээ ч түүнийг дэвшүүлсэн. Тэр бидэнд ийм замаар хийвэл үр дүнтэй юм байна аа гэж хэлдэг. Ингэснээр зөвхөн удирдана уу гэхээс, түүнд хэн ч зааж өгөөгүй юм чинь хэрхэн манлайлах билээ дээ? /Манлайлал ба менежментийн ялгааг эндээс харна уу./
Албан тушаал дэвшиж, Манлайлагч болохын хамгийн хэцүү зүйл нь ажлыг өөрөө хийж гүйцэтгэх бус, тэдгээр гүйцэтгэгчдийн өмнөөс хариуцлага хүлээх л байдаг. Хэрэглэгчийн өмнө шууд хариуцлага хүлээдэг CEO гэж байдаггүй биз дээ? CEO харин хэрэглэгчийн өмнө хариуцлага хүлээгч нэгнийг удирддаг. Ингэхээр тэрээр ажилтан ба хэрэглэгч хэн алиных нь өмнө хариуцлага хүлээдэг байх нь.
Манлайлал бол амаргүй ажил. Хийх ажил нь хэцүү дээ бус, бусдыг байгаагаар нь байлгаж, чөлөөлөхөд суралцах нь хүнд байдаг. Бусдыг сургаж, дасгалжуулж, итгэж, найдна гэдэг тун яггүй. Манлайлал бол ХҮМҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА. Бусад ажлаас ялгаатай нь ажлын өдөр юу болж өнгөрөхөөс үл хамааран, давж сэтгэх, давуулан биелүүлэх шаардлага тулгардагт МАНЛАЙЛЛЫН МӨН ЧАНАР оршино.
Эх сурвалж : www.corporate.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих