Талын малчны хотонд төлийн дуу цангинаж, одоогийн байдлаар 4500 гаруй төл бойжиж байна гэж Дорнод аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Сумдаас хамгийн олон төл малтай нь Дашбалбар сум юм. Энэ хавар тус сумын малчдын 121 мянга гаруй мал төллөнө гэсэн дүн мэдээтэй байна.
Түүнчлэн энэ сарын эхээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт хос цагаан ботго гарсан бол мөн хонь, ямаа олноор ихэрлэж байгаа тухай таатай мэдээг дуулгав.
Оны эхний тооллогоор Дорнод аймагт 931 мянган мал хээлтэй байснаас өнөөдрийн 0.5 хувь нь төллөөд байна.
Өнгөрсөн онд тус аймагт мал сүрэг таван төрөл дээрээ өсч хоёр саяд хүрсэн. Оны эхний байдлаар 2 сая 57 мянган толгой мал тоолуулсан бол одоогоор 904 толгой мал хорогджээ. Он гарсаар 87 толгой мал өвчнөөр хорогдсоны 51 нь шүлхийгээр өвчилсөн үхэр байгаа юм.
Д.Дэлгэрмаа
montsame.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27028
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих