Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 03 дугаар 05-ны өдөр Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 19, 21 дүгээр талбайн буцаан олгосон хэсэгт дахин хайгуул хийх нээлттэй сонгон шалгаруулалтад санал авах албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн байна.
Энэ сарын 23-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд АМГТГазрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Батмагнай, Геологи хайгуулын хэлтсийн дарга Ж.Батмагнай, Геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн н.Цогтбаяр, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Анхбаатар, ТЗУХэлтсийн дарга Б.Дашпүрэв нар оролцож Төлөөлөгч, Тэргүүлэгч нарын асуултанд хариулт өгөв.
Ээлжит хуралдаанаар Газрын тосны 19, 21-р талбайн буцаан олгосон талбайд дахин хайгуул хийх саналыг хэлэлцээд Хурлын Төлөөлөгчид 97 хувийн саналаар татгалзсан хариу өглөө.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27033
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих