Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний хөнгөн шуурхай байдал,орчин үеийн оношлогооний техник хангамж, эмч нарын үйлчилгээ, зан харилцааны соёлын талаар төлөөлөгч, Тэргүүлэгч нар санал шүүмжлэл хэлж, Эрүүл мэндийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталж тулгамдаж буй дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
1. Тархины судасны эмгэг, тархины цусан хангамж , тархины судасны бөглөрөлийг бүрэн оношилдог Доплердуплекс буюу тархины ЭХО аппаратыг худалдан авахад 85 сая төгрөг
2. Халдварт өвчний тархалтыг бууруулах төсөлд 50 сая, Сүрьеэ өвчний тархалтыг бууруулах төсөлд 50 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Мянган жаргалан, Ягаан цээнэ, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн автомашины шинэчлэлд 33 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн, 2018 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27035
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих