Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 18 дахь удаагийн "БАДМИНТОНЫ ТЭМЦЭЭН” Дорнод аймагт 2018 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тэмцээнд Архангай, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Дорнод аймгийн 270 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Тэмцээн 16-18 нас, 14-15 нас, 12-13 нас, 11-ээс доош нас гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Хөвгүүдийн ганцаарчилсан, Охидын ганцаарчилсан Хөвгүүдийн хос, Охидын хос, Холимог хос төрлүүдээр зохион байгуулагдана.
Тэмцээнд түрүүлсэн тамирчид Улаанбаатар хотноо зохион байгуулагдах олон улсын тэмцээн болон Япон улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Зохион байгуулагчаар Дорнод аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын Бадминтон сонирхогчдын холбоо ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих