-Хятадын элчин сайд Монголчуудад хандав-
Монголчууд хоёр их хөрштэй. Тиймээс мөнхийн энэ хоёр хөрштэйгээ саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг гэсэн хандлагаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжих л боломж бий.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Харин Ерөнхий сайдын айлчлалын өмнөхөн БНХАУ-ын цахим сүлжээний Wechat-ад Хятадын хөрөнгө оруулалт болон монголчуудын талаарх доорхи мэдээлэл нийтлэгдсэнийг хүргэж байна. Монголчууд, тэр дундаа дээд дунд шатны улстөрчдийн талаархи яг иймэрхүү сануулга, нөхөрсөг шүүмжлэлийг урьд нь ОХУ-ын Думын удирдлагууд бас хэлж ярьж байсан билээ.
...Өнөөдөр Монгол Улсад суугаа Хятадын элчин сайд монголчуудад хандан хэвлэлийн мэдээлэл хийлээ. Мэдээллийн үндсэн агуулга нь бүс нутгийн хамтын хөгжлийн тулгуур зарчим болох харилцан ашигтай ажиллах, хөрөнгө оруулагч нарт хүндэтгэлтэй хандах болон мөн асуудалд хэвлэл мэдээллийнхнийг илүү их анхаарч ажиллахыг хүсчээ.
Энэ хэвлэлийн бага хурал нь мөдхөн товлогдоод байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын өмнө болж байгаагаараа онцлогтой.
Сүүлийн хэдэн жилийн дотор Хятадын хөрөнгө оруулагчдаас монголчуудад хандах хандлагад сэтгэл дундуур уур амьсгал мэдрэгдэх болсон нь үнэний хувьтай. Үүний шалтгаан нь монголчууд хэлсэндээ хүрдэггүй, шат дараалсан хүнд суртлын механизмтай, төрийн дунд ба дээд албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьдаг, бодлогын залгамж байхгүй, бэлэн амладаг гэх мэт.
Элчин сайд Хятадын төрийн өмчит компанийн үйл ажиллагаа нь Хятадын төрийн бодлогын тусгал юм гэж онцолсон нь хоёр улсын хооронд олон жил яригдаж байгаа мега төслүүдийг явуулахад анхаараачээ, дэмжээчээ гэсэн зөөлөн хүсэлт байлаа.
Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, шат дараалсан хүнд суртлын механизмтай, төрийн дунд ба дээд албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолоо дээгүүр тавьдаг, бодлогын залгамж байхгүй, бэлэн амладаг.
Саяхан Хятадын төрийн өмчит Петрочайна компани дээр Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан очиж тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж дарамталсан үйлдэл яригдаж байна. Энэ бол зөвхөн наад захын жишээ.
Хятадад ирсэн албан тушаалтан, улс төрчид болгон Ерөнхий сайдын хэмжээнд асуудал шийддэг гэж ярьцгаадаг нь хэвийн үзэгдэл болсон.
Энэ мэтийн бугшмал гажуудлыг шинэ Ерөнхий сайдын айлчлал өөрчилж хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ уур амьсгал авч ирнэ гэсэн хүлээлт бизнес эрхлэгчдийн дунд хэдийнэ үүссэн байна.
Хятадын Wechat-д Монголын талаар нийтлэгдсэн мэдээлэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих