Баяжих тусам хорголоо тоолж, хот дүүрэн хонин дотроос нь идэх хоол ч олдохоо больсон цаг малчин өрхөд олон байна. Хэдийнээ нэг мянга давсан малтай хэрнээ жил өнжиж хотондоо эцэг малаа тавьж төлөө авдаг бол, зарим шуналтай малчид жилд хоёр удаа малаа төллүүлдэг гэнэ. Энэ нь жилд хоёр удаа хээлтүүлсэн малаас бие давжаа төл гардаг нь малын удмын сан, угшил, чанарт сөргөөр нөлөөлдөг аж. Ялангуяа баруун аймагт байгаа малчид нэгэнтээгээ өрсөж малаа их болгохын тулд нэгнээсээ мал худалдаж авдаг гэнэ.
Мянган малтай хэрнээ мөнгөгүй, идэх хоолгүй шахам амьдрах малчид өнөө цагт олон бий. Хөдөө орон нутагт хаа нэг очиход бор цай, болгосон хэдэн боорцгоос өөр зүйлээр дайлах өрх ховор болжээ. Монгол Улс юугаар баян бэ гэвэл, малаар баян улс. Малын тоо толгой 60 сая хол давсан. Энэ тоо цаашид ч өснө. Бэлчээрийн даац хэтрээд байгаа энэ цаг үед малчид минь юунд малын чанарт биш тоо толгойнд анхаарна вэ. Малынхаа өнгөтэй өөдтэйг хүнсэндээ хэрэглэж чаддаггүй малчид их. Наад зах нь онд орж чадахааргүй муудчихсан бэлчирийн ая даахгүй малаасаа хоногийн хоолоо зогоодог дүр зураг ажиглагдана.
Updown.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих