Дорнод аймгийн төв Чойбалсан хотод анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд нийт 10 аймгийн 262 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Аймаг орон нутгийн зүгээс биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжин шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд 2018 онд аймгийн ИТХ-аар бадминтоны спортын хэрэглэл материал авахад шаардлагатай 9 сая төгрөг, тус тэмцээнийг зохион байгуулах болон оролцоход дэмжлэг үзүүлэхэд 6.5 сая төгрөгийг батласан юм.
Чойбалсан хотод гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд багийн нийлбэр дүнгээр
1-р байр Дорнод аймаг /6 алт, 1 мөнгө, 4 хүрэл/
2-р байр Архангай аймаг /5 алт, 6 мөнгө, 2 хүрэл/
3-р Хэнтий аймгийн /4 алт, 6 мөнгө, 5 хүрэл/ баг тамирчид тус тус шалгарлаа.
Тус тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр
Олон улсын хэмжээний шүүгч, Монголын Бадминтоны холбооны мэргэжилтэн, төвийн бүс хариуцсан дасгалжуулагч Тэрбишийн Ууганбаяр Монгол улсын спортын мастер цол тэмдэг
Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн багш Батбаярын Ариунзаяа Монгол улсын спортын мастер цол тэмдэг
Мөн Дархан-Уул аймгийн тамирчин Дарханбаатарын Хэрлэн Монгол улсын спортын дэд мастер цол тэмдэгээр тус тус шагнасан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих