Ардчилсан нийгэмд иргэд төрийн хэрэгт оролцох бүрэн дүүрэн эрхээр хангагдсан байдаг. Иргэдийн оролцоотойгоор төрд хяналт тавьж, эрх баригчдын эрх мэдлийг хязгаарлаж, дур зоргоороо авирлах үйлдлийг таслан зогсоох боломжтой юм. Ингэж чадвал эрх баригчдын өөрсөддөө болон өөрийн хүрээллийн цөөхөн хүмүүсдээ үйлчилдэг байдлыг халж ард иргэдэд үйлчилдэг болгож чадна. Ардчилал нь төлөөллийн хэлбэртэй хэрэгжиж байгаа учир иргэд төр засагт шууд замаар нөлөөлж чадахгүй. Тийм учраас иргэд нөлөөлж болох арга замуудаа мэдэж байх хэрэгтэй.
Улс төрийн оролцооны үндсэн хэлбэрүүд
Дээрх ангиллаас нийцтэй ба нийцгүй харилцаа нь түгээмэл хэрэглэгддэг. Тухайн нийгэмд давамгайлж буй ёс суртахуун, соёлын хэм хэмжээ, үнэт зүйлд харшлахгүй оролцоог нийцтэй харилцаа гэнэ. Тогтсон хэм хэмжээнээс гажсан, нийгмийн дийлэнх хэсгийн үнэлэмжийн баримжаанд тохирохгүй оролцоог нийцгүй оролцоо гэнэ.
Нийцтэй оролцоонд сонгууль бүх ард түмний санал асуулга, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих, төрийн албан тушаалтантай уулзах уулзалтанд оролцох, ганцаарчлан уулзах зэрэг хэлбэрүүд багтдаг.
Нийцгүй оролцоонд албан байгууллагад хүч түрэн суулт хийх, хууль бус жагсаал цуглаан, ажил хаялтанд оролцох, замын хөдөлгөөнийг хаах зэрэг орно. Үүнээс гадна хамгийн том оролцоо бол иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төрд хяналт тавих юм. Иргэний нийгмийн байгууллага, иргэний нийгмийн оролцоог хөгжүүлэх ажил манай улсын хувьд хангалтгүй түвшинд байгаа учир эрх баригчид өөрсөддөө ашигтайгаар аливаа асуудлыг шийдэж баяжсан хэвээр л байна.
Иргэдийн улс төрийн үйл явцад оролцох оролцоо бага, тэр хэмжээгээр шийдвэр гаргах, бодлого боловсруулах байгууллага, албан тушаалтнуудад тавих хяналт сул нөхцөлд ардчилал хөгжлөө олохгүй. Надтай надгүй болно гэсэн байр суурьнаас хандах юм бол нийгэмд тулгамдаж буй асуудлууд шийдэгдэж, иргэд бидний амьдрал дээшлэхгүй учир өөрсдийн зүгээс төрд хяналт тавьж болох бүх арга замаа хэрэглэх хэрэгтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих