Төр – хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, өөрийн сүлжээ байгууллага, компаниудын хамт БОАЖГ-тай хамтран олон улсын аялал жуулчлалын "ITM – 2018” үзэсгэлэнд оролцжээ.
Тус үзэсгэлэнд Монгол Улсын 21 аймгийн БОАЖГ, аяллын компаниуд, УБ хот, ОХУ-ын Тува Улсын аялал жуулчлалын, нийтдээ 300 орчим байгууллагын бизнeс эрхлэгчид цуглаж хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахын сацуу, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, улмаар аялал жуулчлалын хөгжилд тулгамдсан зарим асуудлын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал хог хаягдал болон хээрийн гэр кэмп, жуулчны баазын "00” -ийн асуудлыг хэрхэн шийдэх боломж байгаа тухай танилцуулга, мэдээлэл солилцжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Дорнодчууд бид Аялал жуулчлалын 4 бүтээгдэхүүн болох Буйр нуур - Халхын голын аялал, Шувуу ажиглах аялал, Зээр ажиглах аялал, Их эзэн богд Чингис хааны Хар сүлдийг тахидаг байсан Туг уулын тахилгын аяллыг танилцуулан сурталчилж оролцсон байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27114
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих