Дорнод аймагт бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Анх удаагаа болж буй уг тэмцээнийг Чойбалсан хотын 80 жилийн ойг угтан зохион байгуулсан гэж тус аймгийн БСУГ-аас мэдээлэв.
Тэмцээнд боди болон шорттой төрөлд 30 гаруй тамирчин өрсөлджээ. Боди төрөлд "Өргөн” клубын тамирчин Б.Шинэхүү тэргүүн байр эзэлж, "Castle” фитнесс клубын тамирчин Б.Эрхбаяр удаалжээ. Харин шорттой төрөлд "Өргөн” клубын тамирчин Д.Билгүүн түрүүлж, "Power” фитнесс клубын тамирчин Э.Бат-Эрдэнэ удаалсан. Тус аймгийн Биеийн тамир спортын газар өнгөрсөн нэгдүгээр сард Монголын бодибилдинг фитнессийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Тус аймагт бодибилдингийн спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа учир энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж, цаашид уламжлал болгохоор төлөвлөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт зургаан фитнесс клуб байнга ажиллаж, 200 гаруй тамирчин бодибилдингийн спортоор тогтмол хичээллэж байна.
Д.Дэлгэрмаа
montsame.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27129
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих