Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өчигдөр саатуулсан. Үүнтэй холбогдуулж АН-аас түүнийг намаасаа хөөсөн гэх мэдээллийг өнөөдөр хийнэ гэжээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд АН-аас дараах тайлбарыг гаргажээ.
Үүнд "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэх ташаа мэдээлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилигийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно.
Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг.
С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй.
Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм.
С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилигийн хувьд тэр өөрөө ч, хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна.
Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно” гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27135
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих