Зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж буй "Гэр бүлийн хөгжил, дэвшил” хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдтэй ажиллах арга зүйгээ нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалтыг Гэр бүлийн харилцаа-модуль-1, Эцэг эхийн боловсрол, үүрэг хариуцлага- модуль 2, Хүүхдийн хүмүүжил модуль-3, Гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол модуль-4, Гэр бүлийн эдийн засгийн боловсрол-модуль-5 агуулгын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Голомт банктай хамтран 2 өдрийн турш зохион байгууллаа.
Сургалтад аймаг, сумдын нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид хамрагдаж, хүүхэд, гэр бүлтэй ажиллах арга зүйгээ нэмэгдүүллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27138
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих