Дорнод нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ" нь нүүдлийн шувуудын нутаг болох Монгол Дагуурын дархан цаазат газарт "Шувуу ажиглах аялал”ыг аяллын мэргэжлийн компаниудтай хамтран тогтмол зохион байгуулах гэж байна. Уг дархан цаазат газар нь дэлхийд ховордсон олон төрөл зүйлийн Шувуудын нутаг тул, тус газрыг дэлхийн өвд бүртгэж, ЮНEСКО -д данслагдсан ажээ. Тус газар нь Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумдын нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд жил бүр уг нутагт гадаадын олон жуулчид шувууны зураг авах, ажиглах зорилгоор тогтмол ирдэг байна. Тийм учраас энэхүү аяллын том нөөцийг эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн сүлжээ байгууллагууд, УТХГН-ын Дорнод Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах болсон байна. Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ нь гадаад хэлний мэргэжлийн хөтөчөөс бусад бүх төрлийн аяллын үйлчилгээнүүдийг өөрийн сүлжээний байгууллагуудын хамт гадаад орны жуулчдад үйлчлэх боломжтой юм байна. Тухайлбал жуулчдад үйлчлэх нутгийн мэргэшсэн газарчин, автомашин, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, хээрийн гал тогоо, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллага гэх мэт бүх төрлийн үйлчилгээг бий болгожээ. Утас 91915097 |
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих