Орос
хоёр туйлт ертөнцийн нэг туйл нь болж ирсэн үнэхээр том гүрэн. Дэлхийн
хоёрдугаар дайн, фашизмыг зогсооход онцгой үүрэг хүлээсэн гээд энэ оронд
харъалагдах гавьяа олон бий. Дэлхийд архичин гэсэн хошин имижтэй энэ
орны эрчүүд нь зоригтой, хүүхнүүд нь сайхнаараа дэлхийд алдартай. Улс
төр, кино урлаг, спорт, загварын ертөнцөд Оросоос төрсөн дэлхийн
хэмжээний алдартан олон бий. Оросын шинэ баячууд, тэрбумтнуудынх нь
тансаг хэрэглээ хүмүүсийг гайхуулсаар. Орос улс дэлхийд бас нэг рекорд
тогтоожээ.
Салсан эхнэртээ хамгийн их мөнгө өгч үлдээсэн хүнээр Оросын тэрбумтан
Дмитрий Евгеньевич Рыболовлев тодорлоо. Оросын тэрбумтан Дмитрий
Рыболовлев эхнэртээ 2,7 тэрбум фунт стерлинг өгч байж салахаар боллоо.
Дэлхийн хамгийн үнэтэй салалт. Өмнө нь Оросын тэрбумтан Абрамович таван
хүүхдийн ээж Иринагаасаа салахдаа 300 сая доллар үлдээж байсан нь
дэлхийн хамгийн үнэтэй салалт гэж тооцогддог. Араас нь 100 сая гаруй
доллар салсан эхнэртэй үлдээсэн Холливудын эрчүүд жагсдаг. Харин
эхнэртэй 2,7 фунт стерлинг үлдээсэн Дмитрий Евгеньевич Рыболовлев яах
аргагүй домог болох нь.Дмитрий Евгеньевич Рыболовлев 1966 оны 11 дүгээр сарын 22-нд төрсөн. Ёстой л төрсөн өдөр шигээ тэгш сайхан амьдарч яваа хүн, Оросын нөлөө бүхий тэрбумтан. Одоо Монака улсад амьдардаг. Тэрээр "Форбес” сэтгүүлийн шалгаруулдаг 100 тэрбумтны 79 дүгээрт жагсаж байсан. 8,8 тэрбум доллартай гэж бичигдэж байсан. Харин саяхан 20 гаруй жил ханилсан эхнэр Еленадаа хөрөнгийнхөө талаас илүү буюу 4,5 тэрбум доллар тасалж үлдээгээд хоёр тийш болжээ. Дэлхийд ийм их хөрөнгө эхнэртэй үлдээсэн сайн эр түүхэнд гараагүй, ойрын хэдэн 10, бараг 100 жилд ч гарахгүй гэлцэнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2715
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих