Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа интернет цахим тоглоомын газруудад Монгол Улсын Засгийн Газраас 2013 оны 140-р тогтоол "Интернет кафе, цахим тоглоомын газрын үйл ажиллагааны журам", Хууль зүйн яамнаас батлан гаргасан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангах, аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 21-ны өдрийн А/117-р "Журмын хэрэгжилтийг хангуулах тухай" захирамж, Интернет кафе, цахим тоглоомын байранд тавих шаардлага бусад холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангах хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд хүүхдэд төлбөрт үйлчилгээ үзүүлж буй цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг 2018-04-06-ны өдөр зохион байгуулж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад бага насны хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн зөрчил илрээгүй болно.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27151
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих