"Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа” уул уурхайн салбарын зөвлөлгөөн өнөөдөр Дорнод аймагт болж байна. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ "Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд байгаль орчны нөхөн сэргээлтийг нэн түрүүнд чухалчилж үзнэ” гэдгээ онцлов. Учир нь Дорнод аймагт байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани олон бий. Энэ мэтчилэн зөрчил дутагдлыг салбар чиглэлийн яам, тамгын газруудад шаардлага хүргүүлж, цаашид ч хатуу тэмцэх бодлого барьж байгаагаа тэрээр дуулгасан юм.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 179 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэгсэнийг Ашигт малтмал газрын тосны газрын статистик мэдээлэлд дурджээ. Үүнээс хайгуулын 110, ашиглалтын 69 тусгай зөвшөөрөлтэй 180 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд тус аймгийн МХГ-аас уул уурхайн 45 ААН-д 14 чиглэлээр хяналт шалгалт хийж, зөрчил дутагдал нэлээдийг илрүүлж, 29.7 сая төгрөгийн торгууль, хоёр сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан удаатай. Уул уурхайн компаниудаас голдуу байгаль орчны менежмент, үйл ажиллагаа, хайгуул, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй, улсын комисс хүлээж аваагүй байхад ажлаа үргэлжлүүлсэн, нөхөн сэргээх нэрээр олборлолт хийдэг, гол мөрний урсац, усан сан хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд илэрдэг байна.
Дорнод аймгийн эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь өсч байгаа. Тиймээс тус аймгийн зүгээс ашигт малтмалын болон холбогдох хуульд заасны дагуу уул уурхайн компаниудад нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг цаашид шаардах аж. Одоогийн байдлаар дөнгөж гурван компани л нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Угтаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 70 гаруй компани бий гэнэ.
Дээрх зөвлөлгөөнөөр тус аймгийн уур уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээс гадна Дорнод аймгаас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцүүлж, оролцогч талуудаас санал авахаар төлөвлөжээ.
Тус аймгийн зүгээс санаачлан явуулж буй энэхүү зөвлөлгөөнд УУХҮЯ, АМГТГ, тус аймгийн холбогдох агентлаг хэлтсийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож байна.

Д.Дэлгэрмаа
montsame.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27153
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих