Юрийн галвын сүүлч үе буюу одоогоос 150 сая жилийн тэртээд хамаарах хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс Францын нийслэл Парис хотод саяхан болсон дуудлага худалдаагаар 2.8 сая евро буюу 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ.
"Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, 12 метр урт диплодок үлэг гүрвэл, 3.8 метр урт аллозавр үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг энэ долоо хоногийн лхагва гарагт дуудлагаар худалдсан байна.
Аллозаврын араг ясны 40 орчим хувь нь олдоогүй ч холбогдох албаны хүмүүс зургаан сар орчим ажилласны дүнд үүнийг сэргээн засварлаж, бүрэн бүтэн болгожээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагчид хэлэхдээ "Энэ хоёр үлэг гүрвэлийн чулуужсан яс бодсоноос өндөр үнэд хүрлээ. Бид 1.4 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан” гэжээ. Эдгээрийг хэн худалдан авсан нь хараахан тодорхойгүй байна.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг Европ болон АНУ-ын музейнууд голдуу худалдан авдаг аж. Мөн сүүлийн үед Хятадын чинээлэг эрхмүүд үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг ихээхэн сонирхох болсон гэнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27155
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих