АНУ, Франц, Их Британи улсууд Сири улсад агаараас цохилт өгөх ажиллагаа өнөөдрөөс эхлэн явуулж эхэлсэн билээ. Харин Сири улсын гол түнш ОХУ үүнийг "түрэмгийлэл” гэж үзэж байна.
Оросын Төрийн Думын Батлан
хамгаалах хорооны тэргүүн дэд дарга Александер Шерин өнөөдөр сэтгүүлчдэд
мэдэгдэл хийхдээ "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бол зүгээр ч нэг
гэмт хэрэгтэн биш. Д.Трамп бол дэлхийн хоёр дахь Адольф Гитлер” гэж
хэмээсэн байна.
.
ОХУ-ын зүгээс энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий
Ассамблейг яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа бөгөөд Сирид туслах
болно хэмээн мэдэгдэж байгаа билээ. Сирийн нийслэл Дамаск хот руу
агаарын дайралт хийж эхэлсэн бөгөөд Сирийн агаарын цэргийн хүчнийхэн
АНУ, Франц болон Их Британийн давшилтыг зогсоохоор тэмцэж байна хэмээн
мэдээллийн агентлагууд шуурхай мэдээлж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих