Хайртаа хүмүүс чинь тэнгэрт одсон уу?
Биднийг харсаар, хайрласаар, Оршсоор л байдаг.
Бид үхсэний дараа ямар харагддаг вэ? Бид бодит биегүй болно.
Бид цэвэр энерги болно. Би бусдыг талийгаачидтай холбож өгөхөд сүнснүүд энд үлдсэн хайртай хүмүүстээ танигдахын тулд өөрийн байсан дүр төрхөө харуулдаг. Тэд үүнийг яаж чаддагийг үнэнээ хэлэхэд би мэдэхгүй. Үхэх үед бидэнтэй юу тохиолддог вэ? Хүмүүс айдаг. Үхсэний дараа бид гэрэл рүү явдаг гэсэн, хүн гэрлээр орохдоо өвддөг үү? Ой санамжаа алддаг уу? Амьд байхад бидэнд байсан бүх юм тэнд бас байдаг уу? гэдгийг тэд мэдэхийг хүсдэг.
Нөгөө ертөнц дэх сүнснүүдээс би "Хүн үхэхдээ бие цогцосоо хөлийн улаараа болон толгойн оройгоороо орхидог” гэж сонссон. Харин хүмүүс ямар нэгэн мөнгөн утасны талаар надад ярьдаг ба нөгөө ертөнцөөс харин хэн ч тэр тухай хэлдэггүй. Хүн үхсэний дараа сүнс нь хэрхэн биеэ аажимдаа орхин холддогийг илэрхийлэхэд тийм ч амар биш. Хөвж байгаа ч юм шиг, нисч байгаа ч юм шиг. Энэ нь гэрлээр соронз адил татагдаж байгаа ч гэмээр юм уу даа. Тэгээд мэдрэмж нь баяр баясгалангийн өмнөх үе шиг, магадгүй бага зэрэг айх боловч харин баяр баясал нь илүү хүчтэй байдаг байна.
Нөгөө ертөнцөд юу ч мартагддаггүй, харин ч эсрэгээр. Бид амьд байхдаа амьдралынхаа оргил үеэ л эргэж санадаг бол харин Нөгөө ертөнцөд яаж амьдарч, хайрлаж, дурлаж, үзэн ядаж, сурч, мэдэж байсан зэрэг бүх зүйлийг нэг бүрчлэн санадаг байна. Хэрвээ бид үхвэл гэрэлд орж, хоромын дотор бүхнийг мэдэгч болно.
Бидний амьдрал гялсхийн өмнүүр өнгөрч, өөрийнхөө үйлдэл, хөдөлгөөн, бүтээл бүрийг маш тодоор хардаг. Бусдын баяр гуниг, зовлон жаргалыг бүрэн мэдэрч эхэлнэ. Бид бусдад хэрхэн хандаж, харьцаж байснаа харин ойлгож эхэлнэ. Бид амьд байхдаа юу хийж бүтээх ёстой байснаа тэр агшинд мэдэж ойлгож эхэлнэ. Өнгөрсөн амьдралынхаа талаар эргэж бодох тийм цаг, өөрөөр хэлбэл цаашаа бүр дамжихаас өмнө бидэнд ирнэ. Энэ нь мэдээж хүн бүрт хувь хувьд нь өөр өөрөөр тохиолдоно.
Мөн олон хүнд биеийн болон сэтгэл санааны асуудлаа эмчлэн эдгээх хэрэгтэй байдгийг, ялангуяа бид өөрсдийгөө бага зэрэг ч болтугай уучлах ёстой байсныгаа, хэн нэгнийг гомдоосондоо гэмших ёстойг сануулах тийм л цаг хугацаа ирдэг юм. Энэ тохиолдолд амьд үлдсэн хүмүүстэйгээ эргэн холбогдохын тулд жаахан хугацаа орно. Бид ямар ч тохиолдолд энэ амьдралдаа хийж бүтээх ёстой байсан болон хүсдэг байсан бүхнээ арилгаж цайруулах тийм тусыг олж авна. Харин зарим зүйлд тухайлбал олон үйл явдалд өөрөөр хандах ёстой байснаа тэр үед мэдэж гуниглах болно. Бид өөрсдийгөө буруутган бие сэтгэлээ өвтгөж байснаа буцааж эдгээх зоригтой болно.
Мөн биеийн бус сэтгэл санааных боловч тэр өвчнийг анагаах аргыг олж харна. Би хэр олон хүн үхэхээсээ өмнө өвчтэй эсвэл бүр биеийнхээ аль нэг хэсгийг алдсан хэдий ч сүнсээрээ дамжуулан нөгөө ертөнцөд цоо эрүүл болсон тухай мэдээлэл авсанаа хэлж барахгүй байна. Энэ ертөнцөд бол бүхий л амьдралаа харанхуй бараанд өнгөрөөх боломж бий. Энд бид юу хийж буйгаа эсвэл бидний үйлдэл бусдад ямар нөлөөтэйг мэддэггүй. Харин бид нөгөө ертөнцөд орохдоо энэ амьдралдаа юуг зөв, юуг буруу хийснээ болон хийх байснаа тодоос тод харах болно.
Цаг нь ирсэн атал "алс одохоосоо” татгалзаж болдог уу? Хэн нэгэн нөгөө ертөнц рүү дуудагдсан хэдий ч энд байх нэгэн эрхэм шалтгаантай байх ёстой. Бид үлдэгсэдээ зовоохгүйн тулд тийшээ явж чадахгүй удаан эргэлздэг. Бид явахыг хүссэн ч дандаа л тийм байх болно. Үзлэгийн үеэр би нэгэнт одсон сүнснүүдээс үхэх хүнд хэрвээ хэн нэгэн дотны хүн нь "Санаа зоволтгүй дээ. Тайван амгалан яв” гэж чин сэтгэлээсээ хэлбэл илүү амар болдог буюу бүр ихэд талархдаг тухай мэдээллийг олон удаа авч байлаа.
Нөгөө ертөнцөд биднийг хэн угтан авдаг вэ? Үүнд би тодорхой, бүрэн хүчинтэй хариу хэлж чадахгүй боловч бидний хайртай хүмүүс нас барлаа гэхэд тэр нь оюун санааны мастеруудтай харьцаж, бидний амьдралд сайн нөлөө үзүүлж байсан бол боломжтой гэж хэлж чадах байна. Биднийг нөгөө ертөнцөд бүхэл бүтэн бүлэг сүнс хүргэж өгдөг юм шүү дээ. Хэрвээ жишээ нь хэн нэгэн эмэгтэй сүнстэй харьцах явцдаа "Миний цаг болбол хэн намайг угтах вэ?” гэхэд талийгаач нөхөр нь түүнийг тосно гэсэн мэдээлэл илгээлээ гэж бодъё. Гэхдээ нөхөр нь ганцаараа биш, харин өөр олон сүнстэй хамт угтах болно.
Бид тийшээ одохдоо магадгүй нэг л сүнс рүү төвлөрдөг. Үнэн хэрэгтээ бид гэрэл хүрмэгц нөгөө сүнснүүд нэгдсэн байдаг. Тэр ч байтугай бид энэ ертөнцөд огт танихгүй байсан сүнснүүдтэй учирна. Гэхдээ тэд урьд насандаа бидэнд итгэж сайн ханддаг сүнснүүд байсныг тэр үед таних болно.
Хүн бүр гэрэлд хүрдэг үү? Үгүй муу санаатан /явдалтан/ гэрэлд ордоггүй. Бид бүгд амьдралынхаа төгсгөлд хариуцлагад татагддаг. Үйлийнхээ төлөө хариуцлагаа хүлээдэг. Мэдсэн, сонссон бүхнийхээ дараа би нөгөө яриад байдаг Там нь хар муу санаатай амьдарсан хүмүүсийг үргэлж шардаг, чанадаг халуун тогоо гэж бодохоо больсон.
Там бол гэрэл нэвтэрдэггүй, мөс шиг хүйтэн, түнэр харанхуй, ямар ч хайр энэрэлгүй мөнхийн төөрөгдөлд ордог тийм нэг орчин гэж бодогдсон. Гэхдээ би энэ Эзэнт улсыг огт ойлгодоггүй. Учир нь тэндээс ямар нэгэн сүнс ирж надтай холбогдож байсан тохиолдол байхгүй. Яагаад гэвэл тэнд ордог нэг л хаалга байдаг байх. Харин гарах гарц байдаггүй юм уу гэж санагддаг.
Эх сурвалж: mongolcom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих