Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Уг хуралдаанд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга, удирдлагууд оролцож, цаг үеийн мэдээлэл солилцон, Засаг даргын Тамгын газрын "Олон нийттэй харилцах алба”-аас Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж, энэ 7 хоногт зохион байгуулагдах ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Аймгийн ЗДТГ-ын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс баталсан удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Түүнчлэн "Боловсрол, соёл урлагийн газар”-аас Дорнод аймгийн 9 гайхамшиг”-ийг тодруулах талаар дорвитой арга хэмжээ авч, иргэдээс ирүүлсэн судалгаанд үндэслэн "Байгалийн гайхамшиг-11”, "Түүх соёлын гайхамшигт дурсгалт газар-14”-ийг тус тус ирүүлсэн саналын дагуу эрэмблэн, иргэд, олон нийтээс саналыг үргэлжлүүлэн авч байгаа талаар танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл цаг үеийн шинжтэй бусад асуудлаар дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
3.1.Аймгийн Засаг даргын 2018 оны А/19 дүгээр захирамжаар байгуулагдсан "Аймгийн есөн гайхамшгийг тодруулах зөвлөл”-өөс гаргасан Дорнод аймгийн гайхамшигт нэр дэвшиж буй 24 зүйлд санал авах хуудсыг байгууллагын хамт олноор хэлэлцүүлж аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газарт саналаа ирүүлэхийг нийт төрийн байгууллагын удирдлагуудад,
3.2.Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс хамтран зохион байгуулж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах өдөрлөг 2018 оны 04 дүгээр сарын 16-20 ны өдрүүдэд Хэрлэн сумын багуудад зохион байгуулагдах тул иргэдэд мэдээллийг хүргэж, өргөнөөр хамруулж оролцохыг Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт, уг арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцуулахыг Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад,
3.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд холбогдох хууль тогтоомж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, зөрчилгүй ажиллахыг нийт төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад,
3.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтын дагуу Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт тавьж, тайланг сарын аяны төгсгөлд илтгэх хуудсаар танилцуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн Хяналтын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга нарт,
3.5.Орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор уг аяны хүрээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, сумдын Засаг дарга нарт,
3.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийг нэн даруй байгуулж, ажлыг эрчимжүүлж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад тус тус үүрэг болгов.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
1.1.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан хуулийн дагуу шалгарсан гүйцэтгэгчтэй 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлэх талаар чиглэл өгсөн тул холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад,
1.2.Энэ онд Дорнод аймагт зохион байгуулагдах бүх үзэсгэлэн худалдааны төлөвлөгөөний саналыг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас авч, нэгтгэн танилцуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад,
ХОЁР: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
2.1."Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжлүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдийн дунд хэт бөөгнөрөл үүсгэх төвлөрсөн арга хэмжээ, үйл ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарласан тул хэрэгжүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих