"Зүүн бүсийн газрын тосны сургалт-судалгаа, ажил эрхлэлтийн асуудлууд" онол-практикийн семинар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод их сургуульд дээр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Сумдын Засаг дарга, холбогдох агентлагууд болон Газрын тосны хайгуул, олборлолтын компаниуд, туслан гүйцэтгэх аж ахуй нэгж, Газрын тосны хангамж-нийлүүлэлтийн ахуйн нэгж зэрэг 70 орчим төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл уул уурхайн салбарт барьж буй бодлого шийдвэрийг танилцуулж, хэлсэн үгэндээ: "Газрын тосны мэргэжлийн ажилчдыг асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн зах зээлд бүртгэлтэй ажилчдаас сонгон авах, орон нутгийн иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлуудыг тусгасан гэрээг уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй хуульд заасны дагуу байгуулах зорилго бүхий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна” гэлээ. Дорнод аймаг нь ашигт малтмал тэр дундаа газрын тосны илэрц нөөц арвинтай. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах 6 аж ахуйн нэгж байгаагаас ашиглалтын 2, хайгуулын 5 талбай байгаа юм. Зөвлөгөөнийг зохион байгуулж буй Дорнод их сургууль нь боловсролын 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн газрын тосны инженерийн хөтөлбөрөөр элсэлт авч бэлтгэж эхэлсэн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг хамрах эх орны зүүн бүс нутагт газрын тосны мэргэжилтэй ажилчид, операторуудыг бэлтгэх ажил Дорнодын техник технологийн, эдүүгээ Политехник коллежид 2007 оноос эхэлж, нийт 258 газрын тосны мэргэжилтэй ажилчин, операторуудыг бэлтгэсэн ба одоо 30 хүн суралцаж байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27190
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих