Канад Улсын Элчин Сайд Дэвид Спрөүл тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох удирдлагууд, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Хишигтогтох, төлөөлөгчид, аймгийн ТББ-ын эмэгтэй төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулна. Мөн Канад улсын дэмжлэгтэйгээр Дорнод аймагт хэрэгжиж буй МЕРИТ төслийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцоно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27199
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих